Энэ намар 13,8 мянган тн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:06:49

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 13,8 мянган тонн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос  мянган тонноор илүү байна.

Бэлтгэсэн өвсөө татаж нөөцлөх ажил эхлээд байгаа бөгөөд нэг боодол өвсийг газар дээр нь 2500-3000 төгрөгөөр худалдаж байна.

Аймгийн хэмжээнд  792,1 тн төмс хүнсний ногоо, 1,3 тн үр тариа, 0,8 тн тэжээлийн болон техникийн ургамал, 143 тн гар тэжээл, 515 тн хужир шүү бэлтгэж нөөцөлсөн байна.

   Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ