Ахмадуудын 47 хувь нь насны хишиг хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-07 11:17:21

Насны хишиг хүртэх ахмадуудын бүртгэлийг улсын хэмжээнд 2017 оны  2-р сарын 1-ээс эхэлсэн бол Ховд аймаг бэлтгэл ажил хангахтай холбогдуулан хойшлогдож  өчигдрөөс эхэлж байна.

Тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтны  мэдээлсэнээр Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 6600 гаруй ахмадууд амьдардаг. Тэдний 47 хувь нь “Насны хишигт”-т хамрагдах юм. Зөвхөн аймгийн төвийн  Жаргалант суманд л гэхэд "Насны хишиг"-т хамрагдах 1000 ахмадууд байгаа гэсэн мэдээллийг өгч байна. ”Насны хишиг”-т хамрагдах  ахмадуудыг харьяа сумдын Нийгмийн халамжийн мэргэжилтнүүд нь  бүртгэж байгаа бол Ховд аймгийн төв Жаргалант сумын ахмадуудын бүртгэлийг "Нэг цонхны үйлчилгээ"  дээр явуулж байна. Бүртгэлийг 2-р сарын 20 хүртэл явуулж дуусгаад ахмадууд "Насны хишиг"-ээ авна. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ