«Бүргэдчийн жаргал» наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-02-09 03:12:27

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Цамбагарав уулын энгэрт «Бүргэдчийн жаргал» нэртэй наадам зохион байгууллаа.

Казах, урианхайн зон олны ардын урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, өвөл цагийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сумын Засаг дарга С.Бекетийн санаачлагаар зохион байгуулсан уг наадамд анд гарамгай 20 бүргэдийг шалгаруулан оролцуулж амьд үнэг чоно бариулах, сур харвалтын тэмцээн, тэмээний уралдаан явууллаа.

Наадмыг «Хүннү Эйр» зэрэг хэд хэдэн компани ивээн тэтгэлээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ