Пол Райан Оросын эсрэг хоригийг цуцлахыг эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-09 09:47:36

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан Оросын эсрэг хоригийг цуцлахын эсрэг байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр энэ байр сууриа лхагва гарагт PBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Би үүнийг дэмжихгүй байна" хэмээн тэрбээр хоригийг цуцлах эсэх тухайд хэлээд "харин ч хоригийг арай хожуу тавьсан гэж үздэг. Ерөнхийлөгч асан Барак Обама хоригийг нэг жилийн өмнө тавих ёстой байсан гэж боддог” гэжээ.

Пол Райан цааш нь хэлэхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-ын эсрэг хоригийг цуцлах бодолтой байгааг эсэргүүцэх болно" гэдгээ онцлон тэмдэглэв. “Оросын хувьд Ерөнхийлөгчийн хийх гээд байгаа тэр зүйл нь өмнөх хоёр Ерөнхийлөгчийн хийж байснаас ялгараад байх зүйл үгүй” гэж Райан ярьжээ.

Ерөнхийлөгч асан бага Жорж Буш, Обамагийн үед ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын хэн нь ч Москватай харилцаагаа сайжруулах гээд чадаагүй. Эдгээр оролдлогууд нь бүтэлтэй болсон гэж би бодохгүй байна” хэмээн Райан ярьжээ.

“Шинэ засаг захиргааныхан үүнийг хийж байна. Тэдний хүслийг логикоор бол ойлгож болох байх, бидний ашиг сонирхол Оросынхтой давхцах тохиолдол ч байдаг, давхцахгүй байх нь ч бий. Харин Москватай харилцах харилцаа сайжирна гэж би найдахгүй байна” хэмээн спикер ярьжээ.

Обамагийн хувьд Оросын эсрэг тавьсан хоригийг тавихдаа Конгрессоос дэмжлэг авах шаардлагагүй байсан юм. Үүнтэй адилаар хууль тогтоох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр Трамп хоригийн талаарх зарлигуудыг цуцлах боломжтой. Өмнө нь Трамп хэлэхдээ, Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг “нэг хэсэг хугацаанд” хүчинтэй хэвээр байлгана гэж байсан билээ.

1 дүгээр сарын сүүлчээр Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Москвагийн эсрэг хоригийг цуцлах боломжтой эсэх тухайд “одоохондоо энэ асуудлыг ярихад эрт байна” гэж мэдэгдэж байжээ

О. Барс

 

Холбоотой мэдээ