Сонсголын бэрхшээлтэй самбо бөхчүүдийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-02-09 11:08:17

ЗЕЛЕНОГРАД./insidethegames/. Сонсголын бэрхшээлтэй самбо бөхчүүдийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулжээ.

Олон улсын самбо бөхийн холбоо болон Олон улсын сонсголын бэрхшээлтэй тамирчдын спортын хороо хамтран хоёрдугаар сарын 5-нд Оросын Зеленоград хотод зохион байгуулсан уг тэмцээнд Орос, Итали, Киргизстан, Монгол, Украин, Армен, Беларусь болон Молдавын тамирчид оролцсон байна.

Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн долоо жингийн ангиллаар бөхчүүд өрсөлджээ.

Эмэгтэйчүүдийн 48, 52, 56, 64, 68, 72 болон 72 кг-аас дээш гэсэн долоон жингийн ангилалд бүгдэд нь Оросын самбочид алтан медаль хүртсэн байна.

Харин эрэгтэйчүүдийн 57, 62, 68, 74, 82, 90 ба 90-ээс дээш кг гэсэн долоон жингийн ангилалд Орос, Итали, Киргизстан болон Монголын самбочид аварга болжээ.

Монголын самбоч Б.Мөнх-Оргил 68 кг-ийн ангилалд алтан медаль хүртсэн байна. /2017.02.08/

/http://www.insidethegames.biz/articles/1046817/first-international-deaf-sambo-tournament-held/

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ