Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-02-10 15:53:06

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан гуравдугаар сарын 23-нд болно.

Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын сонгодог хөгжмийн авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Тус уралдааны шагналын сан нь 22 сая төгрөг бөгөөд БСШУСЯ-наас уламжлалт уралдааныг дэмжин ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ