“SCHOOL POLICE” эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-14 16:50:29

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сургуулийн орчинд “School police” эргүүл гаргах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Эцэг эхчүүд эргүүлд гаргахын зэрэгцээ, хүүхэд багачуудыг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурагчдын замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх ажил зохион байгуулж байна.

Сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам–2017”, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой – 2017” тэмцээнийг зохиожээ.

Боловсролын байгууллага түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхийг татан оролцуулах зорилгоор тогтмол эргүүл ажиллуулж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ