Хөнгөлөлттэй эмийн төсөв 40 гаруй хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнгөрөгч сарын сүүлчээс эхлэн Дундговь аймгийн эмийн сангууд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлдөг эмийг олгохгүй байгаа юм. Хоёрдугаар сар гараад эмийн хөнгөлөлт хэвийн үргэлжилнэ гэж иргэд хүлээж байсан. Гэсэн ч одоогийн байдлаар эм олгогдоогүй хэвээр байгааг аймгийн ЭМНД- ын хэлтсээс тодрууллаа.
Дундговь аймагт хөнгөлөлттэй эмийг 21 эмийн сан олгодог. Өнгөрсөн онд 691 сая төгрөгийг эмийн хөнгөлөлтөд зориулан зарцуулсан бол энэ онд төсөв нь 44 хувиар буурч, 310 гаруй сая төгрөг болжээ. Үүнийг 12 сард хуваан тооцоход нэг сард 25 сая төгрөг ногдож байгаа бөгөөд он гарсаар эхний сард нийт 87 орчим сая төгрөг хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдчихсан байна. Өөрөөр хэлбэл 3 түүнээс ч илүү сарын төсөв зөвхөн оны эхний сард зарцуулагдаад байгаа тул хөнгөлөлттэй эмийн олголтыг түр зогсоогоод байгаа гэж ЭМНД- ын хэлтсийн ЭМД- ын хамралт орлого хариуцсан байцаагч Л. Цэрэнлхам тайлбарлалаа.
Хөнгөлөлттэй эмийн төсөв аймгийн төвийн эмийн сангуудын хувьд 55- 59, сумдын эм эргэлтийн сангуудад 29- 50 хувиар тус тус буурчээ.
Т. Отгонтуяа