Гарын мэнгээр арьсны хорт хавдрыг урьдчилан мэдэж болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-10-20 09:52:00

ЛОНДОН. /BBC/.  Нэг гартаа 11-ээс олон мэнгэтэй бол меланома буюу арьсны хорт хавдар тусах магадлал дунджаас их буйг судалгаагаар тогтоожээ.

Меланома нь Их Британид жил бүр 13000 хүн өвчилдөг арьсны хорт хавдрын төрөл юм. Британийн Арьс судлалын сэтгүүлийн судалгаа тус улсаас сонгосон 3000 ихрийн мэдээлэлд тулгуурласан байна.  Баруун гарын мэнгэний тооноос бүх биеийнхийг тооцоолон гаргах боломжтой ажээ.

Баруун гар дээрээ долоогоос олон мэнгэтэй эмэгтэйчүүдийн бүтэн биед тавиас олон мэнгэ байх магадлал 9 дахин их байна. Түүнчлэн баруун гартаа арван нэгээс олон мэнгэтэй бол бүтэн биед нь 100-аас олон мэнгэ байх бөгөөд меланома тусах өндөр эрсдэлтэй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ