Европ, Орос сарны сууринтай болно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-20 09:56:14

ЛОНДОН. /BBC/. Европ, Оросын сансрын агентлагууд Сарны урд туйлын судлагдаагүй хэсэгт буугч аппарат илгээх гэж байна.

Энэ нь гадаргуу дээр хүн эргэн очих, бүр суурьшихад бэлтгэх даалгавруудын нэг юм. Сансрын хөлөг нь ус, хүчилтөрөгч болон түлш хийх түүхий эд саран дээр буй эсэхийг олох үүрэгтэй. "Луна–27" ажиллагаа нь 5 жилийн хугацаанд эхэлнэ гэж BBC мэдээллээ.

“Бид сар луу эргэн очих нь зүйтэй. 21-р зуун бол хүн төрөлхтөн хамгаалагдах газартай болох зуун юм. 1960, 1970-аад оны ЗХУ-ын АНУ болон бусад оронтой өрсөлдсөн оролдлогуудаас ялгаатай нь энэ удаа бид олон улсын хамтрагчидтай нийлж ажиллах болно” хэмээн Москва дахь Сансрын судалгааны хүрээлэнгийн профессор Игорь Митрофанов ярьжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ