Аварга хээр морины хөшөөг нутагт нь босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 09:56:40

Монгол улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононгийн Аварга хээр морины хөшөөг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвд босгожээ.

Төрийн их баяр наадамд 3 түрүүлж, 3 аман хүзүүдэж, 1 айрагдсан энэ цагийн алдарт хурдан хүлэг Аварга хээр нь Уулбаян сумын багш Б.Агвааны унаган адуу бөгөөд   СТА, уран барималч П.Дэлгэрсайхан  уг хөшөөг бүтээсэн байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ