Завханы музей үзмэрүүдийн мэдээллээ цахим хэлбэрт оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-17 00:08:00

Завханы музей үзмэрийн бүртгэлийн мэдээллээ электрон хувилбарт оруулж, мэдээллийн санг боловсронгуй болгожээ.

Завхан аймгийн музей 11000 мянга гаруй үзмэртэй бөгөөд одоогийн байдлаар мэдээллийн санд түүх соёлын хосгүй үнэт 200 гаруй дурсгал, 2000 гаруй үнэт, 8700 үзмэрийг бүртгэсэн ба ингэснээр хил, гааль, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг мэдээллээр хангах боломжтой болжээ. Мөн иргэдийн танин мэдэхүйн, музейн үзмэрийн лавлагаа мэдээллийг сургалтын чиглэлээр ашиглах боломжийг олгожээ.

Цаашид харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зорилгоор музейн үзмэрийн тайлбарыг брайль үсэгт шилжүүлэхээр судалгаа хийж байна. Судалгаа амжилттай болвол музейн үзмэрээс гадна сургалтын гарын авлага, аудио тайлбарыг ч хараагүй иргэдэд ойлгомжтой энгийн болгох, музейн тайлбарыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсэгт шилжүүлж, зарим үзмэр, эд өлгийг хүрч тэмтрэх боломжийг олгох ажээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ