Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 94 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:21:01

Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэдээлж буйгаар аймгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 94 хувьтай хэрэгжиж байгаа аж.

Энэ оны есдүгээр сарын 15-ны байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван төсөл, арга хэмжээнд 574.3 сая төгрөг, ОНХС-гийн хөрөнгөөр  мөн гурван төсөл арга хэмжээний 750 сая төгрөг, Замын сангийн хөрөнгөөр есөн төсөл арга хэмжээний 719.9 сая төгрөг зэрэг нийт 32 төсөл арга хэмжээний нэг тэрбум, 392,4  сая төгрөгийн ажил хэрэгжиж дуусчээ.  Мөн 16 төсөл арга хэмжээний нэг тэрбум, 852,6 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэж буй юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ