Очир баатрын нэрэмжит шагнал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-17 13:19:50

Булган аймгийн ИТХ Гал бичин жилд гарамгай амжилт гаргасан Могод сумын Баянгол багийн малчин Бярдамбын Нямдаваа, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр нарт “Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнал” олголоо.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарын ууган хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очир баатрын нэрэмжит шагнал нь малчдад хүртээдэг аймгийн дээд шагналын нэг юм.

Баатрын нэрэмжит шагнал хүртсэн малчид малын төлөө 100-106 хувиар бойжуулж, сүүлийн 3 жилд малгүй буюу цөөн малтай өрхөд 118-200 толгой мал өгч, нийгмийн салбарт 1,9-2,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн гамшгаас хамгаалах санд тодорхой хэмжээний хөрөнгө зарсан малчид юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ