Ч.Шарав-Арилдий “Манлай ахмад”-аар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХишиг-Өндөр сумын иргэн Чойжамцын Шарав-Арилдийг Булган аймгийн ИТХ гал бичин жилийн “Манлай ахмад”-аар шалгарууллаа.
Нийгмийн салбарт он удаан жил ажиллаж, ахмад, залуу, өсвөр үеийнхний холбоог бэхжүүлэн ахмадуудын туршлага, мэдлэг мэргэжил, амьдрах ухааныг хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн түүнийг шалгаруулсан байна.
Ч.Шарав-Арилдий төр, олон нийтийн байгууллагад 40 гаруй жил ажилласан туршлагатай ахмад бөгөөд одоогоос 50-иад жилийн өмнө сумынхаа анхны хоёр давхар барилга болох соёлын төвийн шавыг тавилцан даамлаар ажиллаж эхэлснээс хойш, залуучууд, нам, хянан шалгах болон ахмадын байгууллагын даргаар үр бүтээлтэй ажиллажээ.
Мөн урлаг, уран зохиол сонирхон сумынхаа түүх соёлын тухай "Дааган харын сайхан нутаг" зэрэг олон ном зохиол бичсэн нэгэн юм.
М.Батжаргал