Өнөөдөр тэгш тоотой тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дугаарын хязгаарлалт хийж буй юм . Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Харин маргааш буюу ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн буюу 1,3,5,7,9 –өөр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийсэн.
Ингэхдээ автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязпаарлах юм.
Мөн "Дэнжийн мянга" худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Б.Заяа