Шүлхийн вакциныг нэгдсэн журмаар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-20 16:47:20

Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн ХХААГ-аас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ өвчинд өртөж болох эрсдэл бүхий малын судалгааг гаргаж вакцинд хамруулахаар бэлтгэж байна.

Вакцинд хамруулах арга хэмжээний төслийг боловсруулж аймгийн Засаг даргад танилцуулсан бөгөөд удахгүй болох цагаан сарын дараа аймгийн Засаг дарга захирамж гаргаж батлахаар болжээ.

Малын эмч мэргэжилтнүүдийн судалснаар халдварт шүлхий өвчинд өртөж болзошгүй 14 сумын ойролцоогоор нэг сая гаруй бог, бод малыг вакцинжуулах шаардлагатай бөгөөд вакциныг  мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хяналт дор сумын мал эмнэлгийн байгууллагууд, ажил хариуцсан албаныхан хамтран гүйцэтгэх юм.

Дашрамд дурдахад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэ сумын босоо тэнхлэгийн авто замын гарам дээр зүүн аймгуудаас зорчиж буй авто машинуудад хяналт тавих пост ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ