"Шинэлэх ёсон" хүндэтгэлийн концерт тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-20 18:19:18
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Монгол туургатан театрын уран бүтээлчид сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн концертоо энэ сарын 20-нд тоглоно.

Өнөөдрийн байдлаар тоглолтын бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд тэртээх 1200-аад оны үеэс эзэн Чингис хаан Бөртэ хатны хамт амилан ирж та бүгдтэй сар шинээр  учран золгоход бэлэн болсон байна.  Энэ жилийн сар шинийн тоглолтын онцлог нь үндэстэн ястны дуу хөгжмийн гайхамшгаас тоглон үзүүлж домог яриа морин хуурын эгшгээр амилна гэдгийг ерөнхий найруулагч СТА Г.Амгаланбаатар ярилаа. Мөн сар шинийн үүсэл түүхийн талаар сонирхолтой хэлбэрээр дэлгэн тавьж байгаа гэв.

Түүнчлэн тоглолтод зууны хос манлай дуучин МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн нар ая дуугаар бэлэг барих бөгөөд Монгол туургатан театрын нийт уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож үндэстэн бүхний онцлогийг харуулсан бүжиг, дуу, аялгуугаар олны мэлмийг баясгах юм байна.

Дашрамд дурдахад Цагаан сарыг их эзэн Чингис хааны үед намрын улиралд тэмдэглэдэг байсан талаар түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн талаар түүхчид хэлж байв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ