Улаан загалмайн нийгэмлэг Йемен дэх ажиллагаагаа зогсоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАНА. /NHK/. Йеменд ажиллаж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан амиа алдсантай холбогдуулан тус байгууллагын албаны хүмүүс Йемен дэх үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Йемений хойд нутгийн Амран мужид машинтай явж байсан Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд өчигдөр халдлагад өртөн амиа алджээ. Өмнөд нутгийн Аден боомт хот дахь Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ байранд зэвсэгт этгээдүүд халдсанаас хэдхэн хоногийн дараа дээрх хэрэг болсон байна.
Йемен даяарх тусламжийн үйл ажиллагааг зогсоосон гэж ОУУЗХ-ны албаны хүмүүс мэдэгдэв.
Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн Засгийн газар гуравдугаар сараас хойш хусит босогчидтой тэмцэж эхэлсэн билээ. Энэ хугацаанд тусламжийн таван ажилтан амиа алдсан байна.
Мөн тус улсын нийслэл Сана хотын сүмд өчигдөр амиа золиослогч халдлага үйлдэж, наад зах нь 20 хүний амийг хөнөөсөн. Уг халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлджээ.
Одоогийн байдлаар тус улсын хүн амын 80 орчим хувь буюу 21 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна.
Тусламжийн ажилтнуудын аюулгүй байдалд анхаарал хандуулахыг ОУУЗХ-ны албаны хүмүүс сөргөлдөгч талуудаас хүсчээ.
Д.Нямтулга
Сэтгэгдлүүд