“Сэлэнгийн мэдээ” сонин Гал бичин жилийн “Оны алдартан”-аа тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тогтмол хэвлэл “Сэлэнгийн мэдээ” сониноос Гал бичин жилийн “Оны алдартан”-аануудаа тодрууллаа.
Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулж, хөдөлмөр бүтээлд нь урам зориг нэмэх зорилго бүхий энэ ажил, арга хэмжээг Орон нутгийн сонины холбооны гишүүн сонингууд буюу Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан, Дорноговь, Дундговь аймгууд хамтдаа нэгэн зэрэг орон даяар эхлүүлж, аймаг тус бүртээ ийнхүү алдартнуудаа тодруулжээ.
Шалгаруулалтын санал асуулгыг 2017 оны 1-р сарын 11-нээс эхлэн 2-р сарын 15-ныг дуустал сарын хугацаанд зарлан, санал асуулгыг 2-р сарын 6-наас 15 хүртэл аймгийнхаа “Сэлэнгийн мэдээ” сонины хуудсаар болон Эх орон 21.mn сайт, 1900-1515 дугаарын утас, 155488 дугаарын мессеж, мөн facebook-ийн Like саналаар оноог цуглуулж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг тодруулан гаргасан байна.
Ингээд санал асуулгын дүнгээр Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит 1-р сургуулийн хамт олноос тодорхойлогдсон. Хамгийн өндөр үнэмлэхүй оноогоор тодорсон ахмад багш Л.Буянт, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн, Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн хорооноос тодорхойлогдсон. Ерөө сумын ҮЭ-ийн хорооны дарга Н.Хишгээ, Баянгол сумын УТС-ийн хамт олноос тодорхойлсон. Тус сургуулийн дизайн технологийн багш Д.Төртөвшин, аймгийн нэгдсэн эмнэлгээс тодорхойлогдсон. АНЭ-ийн Поликлиникийн тасгийн их эмч Б.Чулуунцэцэг, Түшиг сумын хамт олноос тодорхойлогдсон. Түшиг сумын ЭМТ-ийн дарга А.Ягаанцэцэг, аймгийн БСУГ-ын хамт олноос тодорхойлогдсон. БСУГ-ын хими биологийн мэргэжилтэн Л.Наранцэцэг, Хүдэр сумын хамт олноос тодорхойлогдсон. Хүдэр сумын шуудан хүргэгч Д.Наранчимэг, Хилийн 0101 дүгээр ангийн хамт олноос тодорхойлогдсон. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Ариунболд нар тодорчээ. Тус санал асуулгын явцад Баянгол, Зүүнбүрэн сумдаас тодорхой нэр дэвшсэн хүний нэргүйгээр, зөвхөн албан байгууллага тодорхойлолтоо ирүүлсэн байна.
Мөн энэ шалгаруулалтын зааварт байхгүй чхоёр байгууллагын оноо өндөр гарсан тул Сонины редакцийн зүгээс тусгайлан “оны алдартан”-аар нэмж өргөмжлөл олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнд Баянгол сумын “Солонго” цэцэрлэг Зүүнбүрэн сумын “Бүжинхэн” хүүхэд харах үйлчилгээ тодорсон байна.
Ч.Отгонцэцэг