Эмэгтэйчүүдэд зориулсан номын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-04 01:17:55

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Төв номын сангаас ээлжит номын үзэсгэлэнгээ энэ жил худалдан авалттай хослуулан нээгээд  байна.

Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сангаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан сэдэвчилсэн номын үзэсгэлэнг хоёр дахь жилдээ энэ сарын 6-10-ны өдөр хүртэл гаргаад байна.  Энэ жил үзэсгэлэн гаргахаас илүүтэй сонирхсон номоо солилцох, худалдах үйл ажиллагааг иргэд өөрсдөө нээлттэй явуулах ажээ. Мөн Монголын болон гадаадын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс гадна эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт цаг, загварын төрөл бүрийн зөвлөгөө, урлан бүтээх чиглэлийн шинжлэх ухааны зохиол бүтээлүүд үзэсгэлэнд тавигдах юм. 

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан 2500 гаруй зохиол бүтээлүүдтэй тус үзэсгэлэн худалдааны үеэр азтай уншигч, худалдан авагч тодруулах юм байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн унших дуртай 10 шилдэг номыг тодруулах юм. Үнэ төлбөргүй үзүүлж буй үзэсгэлэнг үзэж таалагдсан шинэ номыг картаар болон захиалгаар мөн уншиж болох ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ