Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг 100 хувь хангажээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:34:52

Дорноговь аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэл бүхий  Засгийн газрын энэ оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн тэжээл, сумдын өнөөцөд 700 тонн өвс, 350 тонн тэжээл бэлтгэх даалгавартай.

Харин тус аймаг  аюулгүйн нөөцдөө 150 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 364.7 тонн өвс, 39.8 тонн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцөө 100 хувь  бэлтгэсэн бөгөөд сумдын аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийн явц 52 хувьтай байна. Харин малчид одоогийн байдлаар 2529.0 тонн өвс, 34.2 тонн гар тэжээл, 70.3 тонн үйлдвэрийн тэжээл бэлтгээд байгаа юм.

Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулан татан авах ажлыг хийж байгаа төдийгүй аймгийн хэмжээнд Аюулгүйн нөөцийн эрсдлийн санд 29.6 сая төгрөг цугларснаас аймгийн малчдад Туслах санд 4.6 сая төгрөг, сумдын мал хамгаалах санд 25 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүсгэсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ