“Эх орны төлөө-2017” дууны уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-08 14:47:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол цэргийн баярын өдрийг угтан Хөвсгөл аймагт гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “Эх орны төлөө-2017” цэргийн сэдэвт дууны уралдааныг зохион байгуулахаар бүртгэж эхэллээ.

Уралдаан сургуулийн сурагчид, насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалд явагдаж шилдэг дуучдын тоглолт монгол цэргийн баярын өдөр үзэгчдийн хүртээл болно. Мөн монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бие бялдарын түвшинг дээшлүүлэх зорилгоор марш тактик, шатар, теннис, биллъярд, гар бөмбөг, сагс, даам зэрэг тэмцээн наадмыг зохион байгуулна.

Монгол цэргийн баярын өдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд хүндэтгэлийн жагсаал болж туяат тоог хийж үзүүлэх ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ