“Nike” компани спортоор хичээллэхэд зориулсан хижаб үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОС-АНЖЕЛЕС./Washingtonpost/. 2018 оноос худалдаанд гарч эхлэх лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсдөг үндэсний малгай буюу хижабыг спортлог хэв маягтайгаар “Nike” компани урлажээ.
Гэрэлтдэг материал бүхий уг малгай салхи нэвтрүүлдэг жижиг нүхтэй ба хөдлөх үед үрчлээтэж хунирдаггүй аж.
“Nike” бол лалын шашинт эмэгтэйчүүдэд зориулан спортын загварын хувцас үйлдвэрлэж буй анхны томоохон компани билээ.
“Capsters”, “ResportOn” зэрэг спортын жижиг брэндүүд хижаб загварыг сонирхох болжээ.
Энэ загварт хандах цахим хандлагууд ч маш эерэг байгаа юм.
Харин зарим лалын шашинт эмэгтэйчүүдийн хувьд, ямар учраас “Nike” компани хижаб буюу үндэсний малгайг брэнд болгохоор шийдсэн талаар ихэд сонирхож байгаа аж.
Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ тамирчин эмэгтэй Захра Лари “Nike” компанийн урласан уг спорт загварын малгайг өмсч зургаа авахуулсан ба “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр түүний зургийг олон нийтэд үзүүлжээ. Тус улсын хувьд энэ эмэгтэй бол олон улсад танигдсан анхны уран гулгагч бөгөөд 2018 оны өвлийн Олимпын найдвар юм.
Х.Сарнай