Олон улсын цэргийн наадамд монголын тамирчид долоон төрлөөр оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2017-03-09 15:19:19

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Олон улсын цэргийн наадам ОХУ-ын Сочи хотноо болж өндөрлөлөө. Хоёрдугаар сарын 22- 28-ны хооронд Монголын тамирчин-цэргүүд биатлон, бартаат замын уралдаан, уулын цана зэрэг өвлийн спортын долоон төрөлд өрсөлджээ.

“Цэргийн наадам 2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын баг тамирчид 42 багц медаль буюу 22 алт, 9 мөнгө, 11 хүрэл хүртэж тэргүүн байранд шалгарсан байна. Харин хоёрдугаарт Итали, гуравдугаар байранд Францийн баг тамирчид тус тус шалгарчээ. Олон улсын цэргийн наадмын нээлт 2014 оны өвлийн олимпийн наадамд зориулсан босгосон “Мөсөн куб” цэнгэлдэх хүрээлэнд болов. Өвлийн цэргийн наадам анх 2010 оны гуравдугаар сард Италийн Валле-д’Аоста-д ,  2013 онд  Францын Анси хотноо зохион байгуулагдсан юм. Олон улсын цэргийн наадмын хаалтын үйл ажиллагаа “Мөсөн клуб"-т болж,   ёслолын үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, цэргийн спортын олон улсын зөвлөлийн төлөөлөч Абдулхаким Аль-Шино болон батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар оролцлоо. Олон улсын цэргийн дараагийн наадам 2021 онд Герман улсад болно.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ