Дарханы чиглэлийн автозамыг цементбетоноор хучсанаар 90 сая ам.доллар дотооддоо үлдэнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 16:47:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат автозамын салбарт нэвтрүүлэх боломжтой шинэлэг технологийг судлах зорилгоор өнөөдөр төмөр бетон хийц, эдлэл бэлтгэн боловсруулдаг “Улаанбаатар БҮК” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд  цементбетон хучилттайгаар барьж байгуулснаар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжиж, 90 сая ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой гэдгийг сайд Д.Ганбат онцлов. Тэрбээр, “цементбетон хучилттайгаар барьснаар замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах  ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардлаа ч хэмнэх боломжтой” гэлээ.

“Улаанбаатар БҮК”  компани нь сард 30 мянган метр куб бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хучилтын нүхтэй хавтан, худгийн бетон хоолой, автозамын даацын төмөр бетон хоолой, явган хүний гарц тунель, замын хашлага зэрэг бүхий л төрлийн төмөр бетон хийц үйлдвэрлэдэг байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ