Аймгийн нийт нутгаар хүйтэрч цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-10 19:32:59
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-аас 14-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар томоохон нуруудаар хүйтэрч цасан шуурга шуурна.

Есөнд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи 10-нд зарим газраар 12-14 м/с хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. 10-аас 11-ний өдрүүдэд хүйтэрч, томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм байна.  Бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэмийн хүйтэн байна гэж Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер Д.Долгоржав хэллээ.  

Цаашид нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ