Рок, попын шилдгүүд эрчүүдэд бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-14 14:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок, попын шилдгүүд энэ сарын 17-нд буюу Баасан гарагт “Крокус эвент холл”-д  “THE MEN” шоу тоглолтыг Эрчүүдийн баярт зориулан тоглохоор боллоо.

Энэ үдэш ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах, залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, гитарчин Д.Өлзий-Орших, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин Т.Дэлгэрмөрөн нарын уран бүтээлч цуглах нь.

Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол "Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах юм.

Та энэ үдэш хайрттайгаа болон анги хамт олон, найз нөхөдтэйгээ хамт баярын үдшээ тэмдэглэхээс гадна сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсон дискодож өнгөрүүлэхийг уран бүтээлчдийн зүгээс урьж байна.     

Ж.Болор

Холбоотой мэдээ