Кадастрын зураглал хийх боломжгүй өрхийн бүртгэлийг гаргаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 15:29:45

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт /ГХБХБГ/-т кадастрын зураглалтай холбоотой хэд, хэдэн асуудал байна.

Үүнд нэгд, аймгийн кадастрын зураглал хийхэд ашигласан багаж техникийн хүчин чадлаас үүдэлтэй юм. Тодруулбал, өмнө нь газарзүйн салбарт хэрэглэж байсан багажийн хэмжилт одоогийнхоос зөрж байгаа аж. Хоёрт, зарим өрх хашаагаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ сунгаснаас болж кадастрын зургалал хийх боломжгүй, гуравт, нэг хашааг дундуур нь хуваахдаа хашаа хатгадаггүй байна. Зарим тохиолдолд буруу хувааснаас болж зураглал хийх боломжгүй болжээ. Энэ мэт зөрчлөөс болж хичнээн өрх хашааны газрынхаа кадастрын зураглал хийх боломжгүй байгааг тооцох аргагүй байгаа гэнэ. Гэхдээ дээрх асуудлыг шийдэхдээ юуны өмнө орон сууцны хорооллын ойролцоох багийн иргэд зөрчилтэй буюу хэмжээнээсээ  хэтрүүлж хашаагаа хатгасан тохиолдолд чөлөөлөхийг шаардаж байгаа аж. Харин хэмжилтийн алдаатай тохиолдолд илүү хэсгийг нь тухайн эзэмшигчид нь өгөх эсвэл өөр иргэнд шилжүүлж байгаа гэж ГХБХБГ-ын мэргэжилтэн хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ