Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Наурыз баярын арга хэмжээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-20 10:16:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд  Баян-Өлгий аймагт ажиллана гэж аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлалын үеэр аймгийн хаваржилтын байдалтай танилцах ба 22-ны өдөр аймгийн төвд зохион байгуулагдах казахын ард түмний шинэ жилийн баяр болох Наурыз баярт зориулсан нэгдсэн арга хэмжээнд оролцох юм байна.

Хаврын баяр–Наурызын баярыг Баян-Өлгийчүүд 1990 оноос уламжлал болгон өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд баярын арга хэмжээнүүдэд Монгол Улсын төрийн 3 өндөрлөг, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцож казахын ард түмэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ