Ном хандивын аян дахин өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:52:37

Баянхонгор аймагт “Хонгор нутагт 10000 ном-2” төслийн хүрээнд Ном хандивлах аян өрнөж байна.

Хонгор нутгийн Хөгжлийн төлөө төвөөс зохион явуулж буй тус төсөл улирагч оноос хэрэгжсэнээр аймгийн Төв номын санд 5000 номыг хүлээлгэн өгч, иж бүрэн номын сангийн фонд болон “Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Танхим”-тай болоод амжсан. Улирагч онд номын хандивын аянд Баянхонгорын аймгийн уугуул, суугуул иргэд болоод Завхан, Сүхбаатар, Дархан-уул зэрэг аймгаас хүмүүс номын хандиваа өргөснөөс гадна зохиолч, иргэд, УИХ-ын гишүүд, ТББ-уудаас номын хандив өргөж байжээ.

Ном хандивын аян энэ жил зөвхөн номын хандив байгаад зогсохгүй Баянхонгор аймагт баруун бүсийн уншигч зохиолчдын уулзалт, "Их Богдын Эгшиглэн" яруу найргийн наадмаар үргэлжлэх аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ