Мөрөн суманд газар эзэмшүүлэх өргөдөл авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-20 22:45:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлөх өргөдлийг хүлээн авч эхэллээ.

Энэ онд нийт 120 орчим иргэнд газар олгохоор төлөвлөж байгаа бөгөөд  эхний ээлжинд залуу гэр бүлийг дэмжих зорилгоор 35 хүртэлх насны залуу гэр бүлүүдэд газар эзэмшүүлэх гэнэ. Мөрөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээ бага, сүүлийн жилүүдэд төв сууринг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаан улмаас өрхийн хэрэглээний газар авах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөх толгойд 2014 онд 1500 өрхөд газар олгосон боловч гэрэл цахилгаан, нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй тул 30 орчим хувь нь хашаагаа барьсан, 70 орчим газраа ашиглаагүй учраас энэ онд дэд бүтцийг шийдвэрлэн өгөх гэнэ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Мөрөн суманд 2000 орчим өрхөд газар олгосон боловч иргэдийн газрын эрэлт нэмэгдсээр байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ