Засаг даргын нэрэмжит найрал дууны уралдаанд 400 гаруй сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Оюунлаг Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн нэрэмжит “Мөрөнгийн уянга” хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан болж Мөрөн сумын сургууль бүхний төлөөлөл болсон 400 гаруй сурагч оролцлоо.
Тус уралдаан нь сургуулийн шилдэг хамтлаг, хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд сургуулийн шилдэг хамтлаг шалгаруулах уралдааны тэргүүн байранд “Титэм” 2-р сургуулийн “Солонго” хамтлаг, дэд байранд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, гутгаар байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамтлаг шалгарлаа.
Хүүхдийн шилдэг найрал дууны хамтлаг шалгаруулах уралдааны тэргүүн байранд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн “Монгол аялгуу” хамтлаг, дэд байранд Титэм 2-р сургууль, гутгаар байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамтлаг шалгарав. Уралдаанд оролцогч 400 хүүхдүүдийг “Мөнхчулуун” сангийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамт олон Мөрөн хотын тухай баримтат кинонд “Халуун элгэн нутаг” дууг дуулуулж хамтран ажилласнаараа онцлог арга хэмжээ боллоо.
Б.Гантуяа