Мөрөн суманд 6700 гаруй түр оршин суугч амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-28 00:05:54

Хөвсгөл \Монцамэ\ Өвлийн улиралд 40 гаруй мянган иргэд амьдардаг Мөрөн сумын хэмжээнд тулгамдаж буй олон асуудлын нэг бол түр оршин суугчид юм.

Хөвсгөлийн хөгжил дэвшилд төрийн бус байгууллагаас “Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд Мөрөн сумын түр оршин суугчдын судалгааг гаргаж харъяа багийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хүлээлгэн өгөв. Судалгаагаар Мөрөн сумын хэмжээнд 6700 гаруй өрх байгааг тогтоосон байна. Түр оршин суугчид ихэвчлэн хүүхдээ сургуульд суралцуулахаар хамт ирдэг боловч энэ хугацаанд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээ авч чаддаггүй байна. Өнгөрсөн жил энэ асуудлаас болж Мөрөн суманд түр оршин суугч эх эндсэн асуудал гарч байсан гэнэ.

Судалгааны үр дүнд түр оршин суугчид оршин суугаа багаасаа эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ