Гарагуудыг залгигч “Сансрын зомби”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-22 11:27:33

МОСКВА. /Sputnik/. Цагаан одой тойрог зам дахь гарагийг залгихыг анх удаа ажиглахдаа эрдэмтэд манай нарны системийн сөнөж болох дүр зургийг харсан байна.

“Байгаль” сэтгүүлийн сүүлийн дугаарт хөгширч байгаа нар шиг одод ойролцоох огторгуйн биетүүдийг залгидаг талаарх судалгаа нийтлэгджээ.

Мөхөж буй оддын сүүлчийн шат хэмээн таамаглаж байгаа огторгуйгаар тархсан цагаан одойнууд нь нэгэн цагт хүчилтөрөгч, нүүрстөрөгч, гели болон нимгэн усан бүрхүүлээс тогтож байсан нар шиг оддын үлдэгдэл юм.

Харин одоо эрдэмтэд тэрхүү цагаан одой нь тойрон эргэлдэх гарагуудаа залгидгийг олж тогтоогоод байна. Судалгааны тэргүүлэх эрдэмтэн, Массачусетс муж улс дах Кембрижийн их сургуулийн Харвард-Смитсоны төвийн астрофизикч Андрей Вандербург эдгээр одыг “сансрын зомби" гэж нэрлэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ