Орхон аймгийн Ардчилсан намын даргад 5 нэр дэвшигч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-30 09:01:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчид тойргийнхоо иргэдтэй уулзаж байна.

Аймгийн Ардчилсан намын хорооны даргын сонгуульд Д.Алтанхуяг, Д.Өсөхбаяр, Д.Доржпүрэв, Ц.Ойдов, Х.Бат-Очир нар өрсөлдөж байна. Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд 20, Баян-Өндөр сумын Намын хорооны даргын сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж байна. Уулзалтаар нэр дэвшигчид иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж тэдний саналыг сонссон юм. Түүнчлэн залуучуудыг намдаа элсүүлэх, шинэ боловсон хүчин бэлтгэх, ахмад настануудаа дэмжиж тэдний туршлагыг хойч үедээ өвлүүлэх, эмэгтэй гишүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай, нээлттэй, эв нэгдлийг эрхэмлэгч намыг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ.

       Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ