Аймгийн харцага Л.Буянхишиг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-30 15:54:03

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн энэ оны үндэсний бөхийн аварга шалгаруулах "Хөдөөгийн хүчтэн" үндэсний бөхийн барилдаан Булган суманд боллоо.

Тус барилдаанд аймаг, сумын цолтой нийт 20 гаруй бөхчүүд оролцож тойргийн журмаар барилдаж, Сайхан сумын харъяат, аймгийн харцага Л.Буянхишиг түрүүлж, Сайхан сумын харъяат, сумын заан Н.Намнансүрэн үзүүрлэв.

Булган сумын харъяат, аймгийн заан Д.Мягмардорж, Сайхан сумын харъяат, сумын начин Б.Очирбат, Могод сумын харъяат, аймгийн заан Э.Чимэддорж, Орхон сумын харъяат, аймгийн харцага Б.Батжаргал нарын бөхчүүд эхний байранд шалгарсан байна.

-Шалгарсан эхний 5 бөх манай аймагт зохион байгуулагдах Хангайн бүсийн "Хөдөөгийн хүчтэн" үндэсний бөхийн барилдаанд оролцох эрх авлаа. Гэхдээ манай аймагт хангайн бүсийн барилдаан болох эсэхийг Үндэсний бөхийн холбоо тухайн үедээ шийднэ гэж мэдэгдсэн хэмээн аймгийн биеийн тамир спортын газрын ажилтан Л.Ганболд ярьлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ