Дэлхийн тусгай олимпоос М.Гантөмөр алт, хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Австри улсад Энэ сарын 14-28-ний өдрүүдэд болсон “Дэлхийн тусгай олимп” –оос гүйлтийн цанын 50 метрийн төрөлд хүрэл, 100 метрийн төрөлд алтан медаль хүртсэн Орхон аймгийн тамирчин М.Гантөмөр нутагтаа ирлээ.
Тэрээр дасгалжуулагч Д.Одгэрэлийн хамт явсан юм. Тэднийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортоор дамжуулан урам өгөх, бие бялдарыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй эрх тэгш эрхтэй гэдгийг олон нийтэд таниулах зорилготой юм. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас гурван дасгалжуулагч 14 тамирчин оролцож гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрөлд оролцжээ.
Дашрамд дурдахад, өвлийн тусгай олимпод 107 орны 2700 гаруй тамирчин оролцсон байна.
Б.Оюун-Эрдэнэ