Тавантолгойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 13:35:13

Жил болгон зохион байгуулагддаг Таван толгой ХК-ний нэрэмжит аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо.

Тэмцээнд эрэгтэй эмэгтэй 20 баг буюу 18 байгууллагын 200 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнд Дундговь аймгаас 2 багийн шигшээ тамирчид зорин ирж оролцсоноороо онцлог байсан бөгөөд залуучууд түлхүү оролцон хамгийн бага нь гэхэд 12 настай тамирчин байлаа. Тус тэмцээний эрэгтэй тэргүүн байрыг Тавантолгой ХК-ний баг, удаах байрыг “Говийн өгөөж” баг, 3-р байрыг “Галтууд” баг тус тус эзэлсэн бол эмэгтэй тэргүүн байранд “Эрчим”, удаах байранд “Цэций” баг, 3-рт “Булган” ЕБС-ийн баг шалгарлаа.

    Өмнөговь   аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ