Төв аймгийн нутгаар 5-наас хүйтэрч, нойтон цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Төв аймгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байна.
Тодруулбал: маргааш нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж хүйтэрнэ.
Салхи 4,5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэмийн хүйтэн, өдөртөө 6-11 хэмийн дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн, өдөртөө 12-17 хэмийн дулаан байна. Тавнаас нийт нутгаар хүйтэрнэ гэж Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
Нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр дөрөвдүгээр сарын 02-ний өдрийн 20 цагаас 03-ны өдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн, өдөртөө 13-18 хэмийн дулаан байна.
Зуунмод хот орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр байх бол өдөртөө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэмийн хүйтэн, өдөртөө 11-13 хэмийн дулаан байна.
Т.Есүхэйтөмөр