НҮБ-ын тэргүүний сонгуулийг ил тод болгохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-22 15:19:48

НҮБ. /Prensa Latina/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл ажиллагаанд оролцож, ил тод байдлыг бий болгохыг Аюулгүй зөвлөлийн ерөнхийлөгч Могенс Ликкетофт зөвлөлдөө уриалжээ.

НҮБ-ын үйл ажиллагааны үр шим, менежментэд гүйцэтгэдэг Ерөнхий нарийн бичгийн даргын гол үүргийг харгалзан үзэж түүнийг сонгох үйл ажиллагааг шинэчлэхийг НҮБ-ын гишүүн орнууд хүсэж байна гэж Ликкетофт мэдэгдсэн байна.

Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллах нэг жилийн хугацаандаа уг асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг биелүүлэхийн тулд зөвлөлтэй нягт харилцан ажиллана гэж тэрбээр мэдэгджээ. Учир нь одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн жил хүрэхгүй хугацааны дараа ажлаа хүлээлгэн өгөх юм.

Ил тод байдлыг дэмжихийн тулд нэр дэвшигчдийн анкетыг хүлээн авахаас эхлүүлээд нэр дэвшигчдийн хамт Ерөнхий Ассамблейн хуралдааныг зохион байгуулах хүртэл арга хэмжээ авч сонгуулийг нарийн явуулахыг тэрбээр уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ