7600 гаруй өрх судалгаанд хамрагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\ МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн хэмжээнд 28575 өрх, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдахаас 7669 өрх хамрагдаад байна.
Судалгааны явцад өрхүүд хаяган дээрээ байхгүй, гэртээ байхгүй зэргээс болж нэг айлд 2-3 удаа очих асуудал гарч байгаа гэнэ. Тус аймгийн зарим суманд цас ихтэй өнөөдөр ихэнх нутгаар бороо орж байгаа бөгөөд одоогоор судалгааны ажилд онц ноцтой хүндрэл гараагүй байгаа гэнэ. Судалгааны ажилд 144 тоологч, жолооч 44, шивэгч 19, хөтөч 126, судалгааны багийн ахлагч 35, хяналтын ажлын хэсэгт 15 нийт 383 хүн ажиллаж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ.
Б.Гантуяа