Элчин сайд Б.Дэлгэрмаа “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-07 17:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.С.Мишаринтай 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн байранд уулзав.

Уулзалтын үеэр “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төв, хойд, баруун төмөр замын тээврийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, байр суурийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид төслүүдийг хэрэгжүүлэх талаарх хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа талаар санал нэгдэв. Түүнчлэн, Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа талууд нотолж, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн салбарт хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг ойрын хугацаанд тодорхойлон хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ