Баг бүр наад зах нь нэг гудамжийг тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:46:22

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгээс тавдугаар баг тус бүр нэгээс дээш гудамжийг тэгшилж өнгө үзэмжийг сайжруулахаар газрын албанаас аян зарласнаа дүгнэх хугацаа ойртож байгаа гэж газрын даамал Б.Отгонцэрэн хэллээ.

Ийм аян зарласнаар хотын өнгө үзэмж дээшилнэ гэж үзэж байгаа аж. ЗДТГ-ын ажилтнууд сонгосон гудамжны иргэдтэй уулзалт хийж, ярилцаж тохирчээ. Тухайлбал, Цагаан даваа багийн цагаан давааны 30-31 дүгээр гудамжны хашаануудын нүүрэн хэсгийг жигдлэх талаар иргэдтэй хэлэлцэж хэрэгжүүлжээ.

 Гудамжинд хийгдэх авто болон явган хүний зам гэрэлтүүлэг, ахмад настнуудын амрах сүүдрэвчийг хийлгэх талаар Цэцэрлэг хотын архитектор, багийн Засаг дарга нар холбогдох байгууллагуудад уламжилжээ. Энэчлэн эрвийх дэрвийхээсээ тал талаасаа анхааран орчноо тохижуулахад санаа тавьж байна.

                                                                                                     Архангай аймаг Л.Булган 

Холбоотой мэдээ