Д.Песков:Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт Р.Тиллерсонтой уулзах талаар тусгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-11 11:39:45

МОСКВА. /TASS/. 4 дүгээр сарын 12-нд Москвад айлчлах АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой Ерөнхийлөгч В.Путин уулзах төлөвлөгөө одоогоор алга байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд, ийм уулзалтын талаар урьдчилан зарладаггүй гэдгийг дурджээ.

“Бид ямар нэгэн уулзалт хийнэ гэж зарлаагүй, мөн Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт Тиллерсонтой хийх уулзалт тусгагдаагүй” гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэлээд, Р.Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхээр ОХУ-д айлчилж байгаа гэдгийг сануулжээ. “Хэрвээ ийм уулзалт Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт орсон тохиолдолд бид цаг тухайд нь мэдээлэх болно” гэж Песков хэллээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Москвад хийх гэж буй энэ айлчлал нь АНУ 4 дүгээр сарын 7-ны шөнө Сирийн нисэх хүчний баазад пуужингийн цохилт өгсөнтэй холбоотойгоор төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа үед болох гэж байгаа юм. АНУ зохиомол шалтгаар түрэмгийлэл үйлдсэн гэж Москва үзэж байна..

О.Барс

 

Холбоотой мэдээ