“Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөр үр дүнд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:18:23

Сэлэнгэ аймгийн ЕББД сургуулиудын багш, сурагчдын мэдээлэл, харилцааны технологийн мэдлэг, чадвар дээшилж, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндсэн зорилго хэрэгжин сургалтыг суралцагчдын хэрэгцээ, сонирхолд тулгуурлан хөгжүүлэхэд ахиц гарч байна.  

Боловсрол Шинжлэх ухааны яамны “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлд дэвшүүлсэн мэдээллийн технологийг сургалтанд нэвтрүүлэх зорилтонд өндөр ач холбогдол өгч, төсөв хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа, техник, технологийн болон удирдлага, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөрийг аймгаас боловсруулан гаргасан билээ. Уг хөтөлбөрөө аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 3-р сарын 19-ний өдрийн 24 тоот тогтоолоор батлуулжээ. Ингээд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардалд 560 гаруй сая төгрөгийг зарцуулан хэрэгжилтийн үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Уг “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 2013-2017 оны хичээлийн жилд хэрэгжүүлж дуусах юм. Энэ хичээлийн жилд хөтөлбөрийн хоёр дахь шат эхэлж буй бөгөөд хөтөлбөрийн үйл ажиллагаа улам боловсронгуй болж, мэдээлэл харилцаа холбоо, технологийн дэвшлийг ЕББДСургуулиудийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж, багш, сурагчдын чадварыг дээшлүүлэх, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэдээлэл, харилцааны технологийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг суралцагчдын хэрэгцээ, сонирхолд тулгуурлан зохион байгуулснаар чамлахааргүй ахиц гарч байгаа аж.

    Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ