Хуулийн мэдлэг дутмагаас торгуул тооцуулах нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:26:24

Төв аймгийн хэмжээнд энэ сарын 15-21-ний байдлаар 313 жолооч, 16 сая 650 мянган төгрөгийн бэлэн бус торгууль авчээ.

Торгуулийн хэмжээ ийнхүү өссөн нь хуулийн талаарх мэдлэг, дутмаг байгаатай холбоотой аж.Иймд шинэ хуулийн тухай мэдлэгээ нэмэгдүүлж, бэлэн бус торгуулиа цаг тухай бүрт нь төлөхийг Замын Цагдаагийн тасгаас сануулав. Дээрх хугацаанд тасгийн алба хаагчид 7460 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 1360 гаруй зөрчил илрүүлж, 1000 орчмыг нь тухай бүрт нь засч, согтуургаар автомашин барьсан 25 жолоочид 7 сая 800 орчим мянган төгрөгийн торгууль ногдуулж,  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийг илрүүлж, зургаагаас хоёр жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасчээ. Мөн орон нутгийн замд долоон осол гарсныг  шалган шийдвэрлэжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ