Хонин толгойд шилжүүлснээр 3.5 сая мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймагт 5880 малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр 3 сая 573 мянга гаруй мал өвөлжиж, хаваржина.
Харин өөр аймгийн нутагт 8 сумын 170 гаруй малчин өрх 117 мянган толгой малтай, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 9 сумын 137 малчин өрх 98 мянган толгой малтай тус тус өвөлжих судалгаа гарчээ.
Өнөөдрийн байдлаар цаг агаар тогтуун, дулаавтар байгаа тул отор нүүдэл хараахан ихсээгүй. Гэхдээ отрын чиг гарч, сумын Засаг дарга отрын гэрээ хийхээр бэлдэж байна.
Малчид мал аж ахуйнхаа өвөлжилт, хаваржилтад зориулж 1460 гаруй тонн өвс, 470 тонн тэжээл бэлдсэн мэдээтэй байгаа бөгөөд аймгийн хэмжээний тэжээл бэлтгэл 50 хувьтай гэдгийг ХХААГ- аас мэдээлсэн юм.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн сумдад өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар ажиллаж байна. Ирэх долоо хоногт өвөлжилтийн бэлтгэлийн тайлан мэдээг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм байна.
Дундговь Т. Отгонтуяа