Өмнөговь аймаг энэ жил 1400 тонн төмс, хүнсний ногооны ургац авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 16:22:08

Энэ жил аймгийн хэмжээнд 140 га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Энэ нь өнгөрсөн жилээс 20 га тариалалтаар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургацаа энэ жил тус аймаг 70 гаруй тонноор ахиулан хураан авчээ. Тэгвэл жимс жимсгэний хувьд аймгийн хэмжээгээр 22 га-д тариалалт хийсэн бөгөөд өнгөрсөн оноос 2 га-гаар нэмэгдсэн байна. 8 тонн жимс жимсгэнэ хураан авсны 5 тонныг Их говийн төгөл хоршоо дангаараа чацаргана хураан авчээ. Булган, Гурвантэс, Манлай, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций сум жимс жимсгэнийг өөрсдийн нөөц бололцоогоор багаахан хэмжээгээр тариалдаг бөгөөд эдгээр сумдын ургацын хувьд 20-600 хил ургац хураан авсан байна. Хүлэмжийн тариалалтын хувьд 2500 гаруй м2 талбай бүхий 50 ш хүлэмжийг шинээр нэмэгдүүлсэн юм. Хүлэмжийн ургацын хувьд зарим сумд 70-100 хувь нэмэгдүүлсэн бол зарим сумд 86 хувь хүртэл бууруулсан байгаа гэнэ. Харин тэжээлийн ургац хураалтын мэдээ хараахан эцсийн байдлаар гараагүй байна.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ