"Дэд бүтцийн хяналтанд иргэн таны оролцоо" аян өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 14:29:15
Увс /МОНЦАМЭ/ "Дэд бүтцийн хяналтанд иргэн таны оролцоо" сэдэвт сарын аяны нээлт Улаангом хотноо өчигдөр боллоо.
Үүнд барилга, цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээ, ус хангамж, ариутгах татуурга, газрын тос, нефть хий, холбоо мэдээлэл, авто зам, авто тээврийн чиглэлээр Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй 42 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон байна. Энэхүү аяныг аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгачдын холбоо хамтран зохион байгуулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ